モンゴルからの留学生 GANZORIG NOMINさんの留学体験記です。

モンゴルからの留学生 GANZORIG NOMINさんの留学体験記です。

 私が日本に留学しに来た理由は、多様な文化体験ができると思ったからです。日本は独自の伝統と文化を持っていて、留学を通じて異文化交流ができると思ったので留学を決意しました。また日本では高水準の教育を受けることができます。日本には世界的に評価されている大学が多くあり、多岐にわたる学部学科があります。そして、日本の大学では多くの就職機会を得ることができます。日本企業は国際的に活躍している企業が多く、日本での留学経験は将来に活かすことができます。そして何より、安心して学習に専念できる環境が整っています。私は日本のこうした学習環境に魅力を感じ留学をすることにしました。
 その中でも、駒澤大学はモンゴルと共通した仏教の大学であり、多様な学部学科を持ち自分の興味に応じて選択することができます。座禅の授業では、仏教について学ぶことが多く、歴史・文化を学習することができます。実際に授業を受けてみて、モンゴルの仏教と曹洞宗の仏教の違いについて深く理解することができました。
 また、日本語教育が充実していて、多くの留学生とともに日本語について学習しています。日本語の授業には、初級から上級コースがあり、レベルにあった学習を選択できます。私は、上級コースを選択し、専門的な日本語の知識、マナーについて学習し、日本語を理解することができました。先生が学生ひとりひとりに寄り添って指導してくれるので、他の留学生も日本語を習得することができていました。
 さらに、駒澤大学では多くの研究カリキュラムがあり、国際協力や経済に関するゼミが多数存在し、学生が主体となって積極的に研究活動が行われています。私は番場ゼミに所属していて、日本の流通について研究をしています。ゼミでのプレゼンや学習は、就職をしてからでも役に立つと思っています。
 駒澤大学は、学生サポートも充実していて、学業や生活面でもサポートを受けることができ、学生に寄り添ってくれるので安心して学業に専念することができます。そして、交通アクセスもよく本当に素晴らしい学校です。駒澤大学を選んでよかったです。

経済学部 商学科 2年 GANZORIG NOMIN

20240704_Nomin_2

Миний бие Япон улсад суралцахаар ирсэн шалтгаан бол, дэлхийд танигдсан олон талын соёл уламжлалыг биеэрээ мэдэрч, чанартай орчинд, чанартай мэдлэг олж авах явдал байсан юм. Япон улс нь маш өвөрмөц соёл түүх уламжлалтай бөгөөд, япон улсад суралцаснаар, соёлоор нь дамжуулж олон төрлийн чанартай мэдлэг олж авна гэж бодсон. Япон улс нь сургалтын чанар маш сайн бөгөөд дэлхийн өндөр зэрэглэлийн олон их сургууль байдаг учир төгссөний дараа ажлын байрны олдоц маш өндөр хувьтай байдаг. Япон улсын комданиуд олон улсад чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь элбэг байдаг ба хичээнгүйлэн суралцаснаар, дэлхийн олон өндөр хөгжилтэй орнуудад ажиллах чадвар бүхий эрдэм мэдлэг олж авч чадна гэж боддог. Түүнчлэн хамгийн чухал зүйл бол суралцах орчин, нөхцөлийг маш сайн хангаж өгсөнд байдаг. Монгол улсын хүн амын олонх нь буддын шашинтай байдаг. Комазава их сургуульд буддизм ийн талаар хичээл ордог нь маш сонирхолтой санагддаг. Энэ хичээл дээр дан ганц шашин гэлтгүй олон төрлийн түүх соёлыг суралцах нь ч бас элбэг байдаг. Түүнчлэн Япон хэлний анги бас байх ба, олон улсын оюутнуудтай япон хэлийг суралцаж байна. Япон хэлний хичээл нь анхлан дунд гүнзгий гэсэн ангиудад хуваагдах ба өөрийн түвшинд тааруулж ангиа сонгон суралцаж болдог. Миний бие гүнзгийрүүлсэн түвшингийн ангид суралцаж, мэргэжлийн үг хэллэг, дүрмүүд судалж байна. Багш нар оюутан нэг бүрчлэнтэй харилцаж, заавар зөвөлгөө өгдөг болохоор, бусад гадаад оюутнуудын хувьд ч бас япон хэлийг хурдацтай суралцаж чадаж байна. Комазава их сургууль нь олон төрлийн судалгааны тэнхимтэй бөгөөд, олон улсын дэмжлэг болон эдийн засгийн хамааралтай хичээл семинар элбэгтэй. Миний бие японы худалдаа, хуваарьлалт, түгээлтийн талаар судалгаа хийж байна. Семинарын хэлэлцүүлэг, илтгэлүүдийг сайн хийж сурсанаар, ажилд орсны дараа ч бас ажлын байранд маш чухал хэрэг болно гэж боддог. Комазава их сургууль нь оюутнуудаа хичээл сургууль болон, нийгмийн амьдрал тал дээр ч маш их дэмжлэг үзүүлдэг учир сэтгэл амар суралцаж чаддаг. Бас нийтийн тээвэр ашиглахад тохиромжтой байрлалд байдаг нь маш их таалагддаг. Комазава их сургуулийг сонгосондоо маш их баяртай байдаг.

Эдийн засгийн факультет, худалдааны 2 курсын оюутан Ганзориг Номин.

20240704_Nomin_1